ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО
“ЗААМАР ГОУЛД” ХХК нь зөвхөн өндөр мэргэжлийн боловсон хүчин цуглуулах биш ажилтнуудаа давтан сургах, тэдний багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд голчлон анхаардаг. Байгууллагын амжилт нь хувь хүний чадвар дээр ганц тогддоггүй, харин хамт олны нэгдлээс бий болдог гэдэгт бид итгэдэг.
Хүн бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга технологитой хослуулж, бизнесийн урт хугацааны, тогтвортой амжилтыг бий болгох.
Ажилтны тасралтгүй суралцах, өсч хөгжих эрмэлзлэлийг идэвхитэй дэмжиж чадварлаг баг хамт олныг бүрдүүлэх таатай орчин нөхцлийг бий болгох.
Ажлын тав тухтай аятай таатай орчинд эрч хүчтэй, чадварлаг, эвсэг хамт олонтой ажиллах
Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэн өсөн хөгжих өргөн боломжоор хангагдах
Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц цалин, урамшуулалын системд хамрагдах, ахуй амьдралд нэмэр болохуйц нэмэлт боломжуудыг хүртэх
Эрдэм мэдлэг, ур чадвар, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх
Салбартаа олон жил ажилласан шилдэг ахмад үеийхнээсээ суралцах
Ээлжийн амралтын системтэй
АМЬДРАХ ОРЧИН
Бид ажилчдынхаа амрах тав тухтай орчиныг бодолцон хүйтэнд гал түлэх шаардлагагүй шалнаасаа халдаг, халуунд сэрүүнээр үлээдэг бүрэн тоноглогдсон эко зөөврийн байшингуудыг ашигладаг.
Ажилчиддаа шилдэг тогооч нарын хийж бэлтгэсэн эрүүл хоол хүнс, цэвэр цэмцгэр зоогийн газраар үйлчилдэг.
Хүчин чадал ихтэй тоног төхөөрөмжөөр тоноглогдсон зөөврийн нийтийн халуун усны газраар үйлчилдэг. /Халуун усны дүш, хувцас угаалгын газар, оёдлын газар г.м/
ЧӨЛӨӨТ ЦАГТ ЗОРИУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Бид байгууллагын соёлыг бэхжүүлэх, хамт олны дунд таатай уур амьсгал бүрдүүлэх, хөгжүүлэх зорилгоор олон арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг.
Урлагын тэмцээн /Караоке, Цэнгээнт бүжиг/
Олон төрөлт спортын тэмцээн /Сагсан бөмбөг, Пүүл билльярд, Ширээний теннис, Хөл бөмбөг, Гар бөмбөг/
Монгол Наадам, Шинэ жил, Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяр, Геологчдийн баяр гэх мэт тэмдэглэлт үйл ажиллагаануудыг зохион байгуулах