КОМПАНИЙ ТУХАЙ

ЗААМАР ГОУЛД ХХК нь 2015 онд үүсгэн байгууллагдсан дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Төв аймгийн Заамар сумын нутагт нийт 100+ ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр алтны шороон ордын уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг. Бид монгол инженерийн ур ухаанд түшиглэсэн хүнд үйлдвэрлэл явуулахын сацуу нийгмийн хариуцлагаа ухамсарлан орон нутгийн хүний хөгжил, эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулан үйл ажиллагаа явуулж байна.

Манай компани нь 1 алба 7 хэсэгт хуваагддаг. Үүнд:

Захиргаа
Уулын хэсэг
Угаах төхөөрөмжийн хэсэг
Хайгуул, баяжуулах хэсэг
Засварын хэсэг
Шуурхайн алба
Аж ахуйн хэсэг
Харуул хамгаалалтын хэсэг
01
Бид нийт 100+ хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд уул уурхайн салбартаа 5-с дээш жил ажилласан туршлагатай, чадварлаг хамт олныг бүрдүүлсэн.
02
Компаний бүх ажилчид хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалтанд 100% хамрагдсан байна.
03
Манай компани нь Америк улсын Caterpillar, Солонгос улсын DOOSAN, БНХАУ улсын Sinotruck болон Komatsu үйлдвэрийн 30 гаруй технологийн техник ашиглан үйл ажиллагаа явуулж байна.

Манай хаяг

 404 тоот, Оранж плаза, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс.

(+976) 7011 1516

info@zaamargold.mn

 Дав - Баа: 9:00 - 18:00

Алтны ханш

Манай байршил