БИДНИЙ ТУХАЙ
ЗААМАР ГОУЛД ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдсан дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Төв аймгийн Заамар сумын нутагт 200+ ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр алтны шороон ордын уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг. Бид монгол инженерийн ур ухаанд түшиглэсэн хүнд үйлдвэрлэл явуулахын сацуу нийгмийн хариуцлагаа ухамсарлан орон нутгийн хүний хөгжил, эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулан үйл ажиллагаа явуулж байна.
МЭНДЧИЛГЭЭ
Манай цахим хуудсанд хандаж буй таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Манай компани 2015 онд Заамар Гоулд нэртэйгээр байгуулагдаж, Монгол Улсын Уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй.
Бидний бүтээн байгуулсан болон гаргасан ололт амжилт бүхэн чадварлаг хамт олны нөр их хөдөлмөр болон үнэнч харилцагчид та бүхний итгэл найдварын үндсэн дээр тогтож байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Мөн ажилчдаа урамшуулж, сурч мэргэшихэд нь улам дэмжин ажиллахын зэрэгцээ Монгол улсын хөгжил цэцэглэлтийн түүхэн цаг үетэй хөл нийлүүлэн үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн, бизнесийн цар хүрээгээ тэлэх зорилт тавин ажиллаж байна. Та бүхэнд Монгол улсад Уул уурхайн салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Гүнээ хүндэтгэсэн,
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.Энхтулга